Боксчид хүүхдүүдэд хичээлийн дүрэмт хувцас бэлэглэжээ

Д.Тулга / Спорт

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын боксын холбоо болон "Баян тосон гол" ХХК-тай хамтран Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор сургуулийн хүүхдүүдэд хичээлийн дүрэмт хувцас бэлэглэлээ.

Арга хэмжээнд тус сургуулийн 150 гаруй хүүхэд залуус болон багш сурган хүмүүжүүлэгч нар оролцжээ. Монголын боксын холбооны менежер ОУХМ Ц.Батнасан,"Баян тосон гол" ХХК-ны захирал Ц.Энхболд,Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ С.Батсүрэн,Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Эрдэнэбаяр, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Н.Мөнхсайхан,Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ М.Нандинцэцэг, ОУХМ З.Энхзориг, ОУХМ Д.Отгондалай, ОУХМ Э.Идэрхүү, ОУХМ Н.Шинэбаяр тэргүүтэй тамирчид оролцлоо.

Тус сургууль нь Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм. Энд одоогоор 150 гаруй хүүхэд сурч боловсорч байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.