Д.Хаянхярваа гишүүний өрөөгөөр зочилъё

Д.Тулга / Улстөр

“Гишүүдийн өрөөгөөр зочилъя” буландаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг урьж оролцууллаа. Тэрээр Төрийн ордны дөрөвдүгээр давхарын 478 тоотод суудаг юм.

Өрөөндөө олон янзын зураг, хөрөг өлгөх дургүй. Ажлын өрөө орон зай сайтай, саруулхан байвал зүгээр байдаг юм” гээд бидэнд өрөөгөө танилцуулсан юм. Д.Хаянхярваа гишүүний өрөө үнэхээр саруулхан юм. Элдэв зураг, өргөмжлөл ханадаа өлгөөгүй, ном бичиг цаасаар дүүрээгүй эмц цэгцтэй санагдав.

hayanhyrwaa

Тэрээр “өрөөнийхөө хоёр гэрлийг сольчихдог юм уу гээд ордны захиргаа аж ахуй руу хандсан сольж болохгүй гэж хэлсэн. Дэндүү харанхуй байгаа биз дээ. Хоёр гэрэл бүүдгэр учраас орой үдэш суухад хэцүү байдаг” юм хэмээн “гомдол” мэдүүлэв.

hayanhyrwaa

-УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА БИД ХОЁР ИДЭРИЙН ГОЛЫН ХӨВӨӨН ДЭЭР ӨССӨН-

Ширээнийхээ ард бөхийн баримал болон морин хуур тавьсан байв. “Улсын гарьд Б.Гончигдамба бид хоёр насны ялгаатай ч гэсэн Завхан аймгийн Их-Уулын Идэрийн голын хөвөөнд өссөн. Гончигдамбыг гарьд болоход манай сумынхан гарьдын алдрыг тэмдэглэхэд надад дурсгасан юм” хэмээн тайлбарлав. Харин мөнгөн морин хуурыг аймгийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-аас Сангийн сайд болоход нь дурсгал болгож өгчээ.

Мөн “Ноёд” группийн Ц.Буяндорж Сангийн сайд болоход мөн морины сувинер дурсгаж байсан гэв. “Надаас юм асууж, зөвлөгөө авдаг байсан. Залуу хүн болохоор алдаж, онож л явах шиг байна” гэлээ.

hayanhyrwaaТүүнийг Сангийн сайд байх үед Монгол Улсад анх удаа “КПМЖ” гээд аудитын дэлхийн том дөрвөн тулгуур баганы нэгийн нээлт тохиож байжээ. “Би тэр арга хэмжээн дээр очиж цөөн үг хэлсэн. Дараа нь надад энэ зургийг явуулсан байсан. Дурсгал болгоод хадгалдаг юм” гэлээ.

Мөн С.Батболд, С.Баярцогт нар сайд байхдаа Сангийн яамны 100 жилийн ойтой холбогдуулан гардуулж өгсөн хүндэтгэлийн өргөмжлөлийг ханандаа өлгөжээ.

-МУУ ЮМ ХАРАХГҮЙ, ЯРИХГҮЙ, СОНСОХГҮЙ-

Хоёр зээ болон гэр бүлийн хүнтэйгээ авахуулсан зургаа жаазанд хийж ширээн дээрээ тавьжээ. Одоо зээ нь нэгээр нэмэгдэж гурван зээтэй болсон гэлээ. Мөн өөрийнхөө дөрвөн хүүхдийн зургийг тавьсан байв. "Манай охин миний төрсөн өдрөөр энэ гурвыг авч өгсөн юм. Муу юм ярихгүй, муу юм харахгүй, муу юм сонсохгүй гэсэн бэлэгдэлтэй гурван хүүхэлдэй бэлэглэсэн” гэлээ.

Богд хаант Монгол Улсын үеийн далбааг анхны дөрвөн яам байгуулагдсан үеэр Засгийн газраас дурсгал болгож өгчээ. Монгол Улсын төрийн далбаа, намын далбаа хоёрынхоо дунд түүнийг байршуулсан байв.

hayanhyrwaa

Мөн Отгонтэнгэр хайрханы зургийг өлгөжээ. Ингэхдээ араас нь буюу Даян талаас нь авсан зураг байв. Үүнийг Дарханы н.Пүрэвбат гэдэг залуу түүнд бэлэглэсэн гэв.

hayanhyrwaa

-ШАТРЫН НҮҮДЭЛ МЭДЭХЭЭС ЦААШГҮЙ-

Завханы нутгийн зөвлөлийнхөн 90 жилийнхээ ойгоор дурсгал болгож энэ шатрыг өгчээ. Та нүүх үү гэхэд "Өөрөө нүүдэл мэдэхээс цаашгүй. Том зээ хүүгээ шатрын дугуйланд явж эхлэхээр гэрт нь аваачиж өгөх гэж байгаа юм” гэлээ.

hayanhyrwaa

Харин нөгөө ханандаа Дарханы газрын зургийг өлгөжээ. Үүнийг өмнөх дөрвөн жилд УИХ-д сонгогдоход Б.Чойжилсүрэн гишүүн дурсгал болгож өгчээ. Тэрээр тухайн үед орон нутгаас сонгогдсон намынхаа гишүүдэд тухайн аймгийнх нь газрын зургуудыг дурсгал болгож өгч байжээ.

hayanhyrwaa

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байх үеийн сайдууд болон Сангийн яамны хамт олонтойгоо авахуулсан зургаа өрөөндөө өлгөжээ.

Тэрээр янз бүрийн юм цуглуулдаг, хобби байхгүй гэв. Харин чөлөөт цагаараа Монгол орноороо аялах, агаар салхинд алхах дуртай гэлээ. Ажлын өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаад тав дахь, хагас сайн өдрүүдэд Дархандаа очдог байна.

hayanhyrwaa

hayanhyrwaa

hayanhyrwaa

Ж.ГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.