ДОХ-ын вирусыг 15 минутад илрүүлэх шинэ технологи бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

dohКолумбын их сургуулийн судлаачид гар утсаар хүний бие дэх ДОХ болон бусад өвчний вирусыг илрүүлэх шинэ технологи бүтээсэн байна. Дусал цусны тусламжтайгаар тухайн хүний шинжилгээний хариуг ердөө 15 минутанд гаргах боломжтой аж. Ухаалаг гар утсанд тусгай пластик хавтан байршуулж, түүн дээр дусал цус дусаах горимтой юм байна. Улмаар шинжилгээний хариуг мэдрэгчээс ирүүлсэн дохио дагуу тусгай аппликэйшны тусламжтайгаар гаргах аж. Мөн өвчлөлийн шатыг ч тодорхойлох боломжтой гэжээ.

Судалгааны баг шинэ технологийн хөгжлийн хүрээнд ДОХ-ын халдварт өртөх магадлал өндөртэй жирэмсэн эхчүүдийг хамруулжээ. Шинэ технологийн тусламжтайгаар халдвар авсан эмэгтэйчүүдийн хүүхдийг ч халдвартай эсэх, мөн эмчилгээ авах боломжтой эсэхийг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн мэргэжлийн лабораторийн түвшинд гарчээ. Судлаачид энэ үеэр “Элиса гэж нэрлэсэн бидний туршилт халдвартай эхийн урагт халдвар тогтсон эсэхийг тогтоож чадсанаараа илүү онцлог болсон. Шинжилгээний хариу үндсэндээ хүний эмчилгээ авах боломжийг тооцоолж чадсан. Эрүүл мэндийн салбар технологийн салбартай маш нарийн уялдаж шинэ хуудас нээх цаг ирлээ гэж хэлмээр байна” гэжээ. Энэ технологийг дэлхийн зах зээлд нийлүүлэхэд 10 жилийн хугацаа шаардлагатай бөгөөд дундаж өртгийг 30 еврогоор тооцоолсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:15


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.