Венесуэл хүнсний дэлгүүрүүдэд 20 мянган хурууны хээ уншдаг төхөөрөмж суурилуулна

Д.Тулга / Гадаад мэдээ

Эдийн засаг нь хямарсан Венесуэл улсад хүнсний бүтээгдэхүүн хомсдож, дэлгүүрт дугаар үүсэх болсон тул худалдан авагчдын хурууны хээг уншуулдаг болжээ. Ингэснээр их хэмжээгээр хүнс худалдан авах, дараалал үүсэхийг болиулна гэж тус улсын удирдлага төлөвлөсөн байна. Тус улсын Ерөнхийлөгч Н.Мадуро дээрх шийдвэрийг дэмжсэн бөгөөд хурууны хээ авдаг 20 мянган төхөөрөмжийг хүнсний дэлгүүрүүдэд суурилуулахаар болжээ.

Тус улсын хямралд газрын тосны үнийн уналт сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ эрх баригчид хүнсний хомсдолд сөрөг хүчнийхнийг буруутгаж зориуд хомсдол үүсгэж үнэ хөөрөгдсөн гэж үзэж байгаа аж. Тус улсад мах, будаа, гурил, гоймон, шоколад болон шампунь, шүдний оо зэргийн үнэ 40-50 хувиар нэмэгдсэн байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.