Л.Гантөмөр: Хөдөөгийн багш нар хүүхдээ хөгжүүлье гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа нь харагдаж байна

Д.Тулга / Боловсрол

gantumurБаянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. БСШУ-ы сайд Л.Гантөмөр Баянхонгор сумын 9, 4-р цэцэрлэгүүдэд ажиллаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн явцтай танилцсан юм. Хоёр дахь жилдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 4-р цэцэрлэгийн тухайд л гэхэд Монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмзэгүүдийг өөрсдийн гараар хийж бүтээсэн байна.

Салбарын сайд тус цэцэрлэгт ажиллах үеэрээ, цэцэрлэгүүдэд заавал том үйлдвэрээс тоглоом нийлүүлэх бус, ийм жижиг өрөөнд хийж болдог жишээ энд байна хэмээн сайшаажээ. Үндсэндээ Орон нутагт хүүхдийн боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус хүүхдийг хөгжүүлэх дуртай арга барилаар нь багш нар сургах болсон байна. Тодруулбал, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ өглөө угтан аваад, дуртай тоглоом сонирхол зэрэгт нь тулгуурлан хүүхэд бүртэй нэг бүрчлэн ажилладаг. Цэцэрлэгийн сургалт өдөржин тоглоом дунд явагдаж, хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх талд маш оновчтой алхам болж буй аж.

Э.ЭГШИГЛЭНgantumurgantumurgantumurgantumur


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:42

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:42


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.