Жүдо бөхийн холбоо эмгэнэл илэрхийллээ

Д.Тулга / Спорт

Энэ сарын 6-нд Дундговь аймагт жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор очсон, тус аймгийн Эрдэнэдалай сумын 12 жилийн сургуулийн 6 дугаар ангийн сурагч, 13 настай охин нас барсан харамсалтай хэрэг гарсан. Болсон явдалд Монголын жүдо бөхийн холбооноос эмгэнэл илэрхийлжээ. "2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсвөрийн жүдоч Өлзиймаа овогтой Гантуяа нь золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Ө.Гантуяа нь жүдо бөхөөр хичээллэсэн богинохон хугацаандаа аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр удаа мөнгөн медаль хүртэж байсан юм. Амжилтын төлөө чин сэтгэлээр жигүүрлэн, шаргуу хөдөлмөрлөж явсан нэгэн авъяаслаг тамирчин осолджээ.

Талийгч охины гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд Монголын Жүдо бөхийн холбоо гүн эмгэнэл илэрхийлж байна. Жүдо бөхийн спортоор хичээллэгч олон мянган охид, хөвгүүдэд хандаж сэрэмжлүүлэхэд багш, дасгалжуулагчийн удирдлага хяналт дор бэлтгэл сургуулилтаа хийх,Олон Улсын Жүдо бөхийн холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу өсвөрийн тамирчдыг жин хасахыг хориглох, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгийн чухал асуудал болгон бэлтгэл сургуулилтаа хийх нь та бүгдийн ирээдүйн амжилтын үндэс байх болно гэдгийг үргэлж санаж явагтун. МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО" гэжээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.