Нөөцийн махны урамшууллын мөнгийг олгуулахаар ажиллаж байна

Д.Тулга / Эдийн засаг

nuutsiin mahУлаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14.544.6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, “Мах импекс” ХК 3.112.1тн, “Мах маркет” ХХК 3.006.5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081.4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох 2014 оны 14 тэрбумын үлдэгдэл 4.5 тэрбум өнөөг хүртэл шийдэгдэхгүй удсаар байгаа аж. Иймээс ХХААЯ-ны удирдлагууд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд эл асуудлыг танилцуулсанаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн Сангийн яамны удирдлагуудтай уулзан 2014 оны төсвийн үлдэгдэл 4.5 тэрбумыг олгуулах талаар ярилцжээ. Энэ хүрээнд Сангийн яамныхан ажиллаж байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.