Уул уурхайд ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг байна

Д.Тулга / Эдийн засаг

uurhai2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцож байсныг өөрчилжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан цалингийн дундаж хэмжээг гаргасан байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 4 дүгээр улиралд нийт 34.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 844.0 мян.төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.8 мян.төг, эрэгтэйчүүдийнх 905.1 мян.төг байгаа аж. Ажиллагчын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын цалин хамгийн их буюу 1479.2 мян.төг байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.