А.Энхтуул “People Magazine”сэтгүүлд ярилцлага өгнө

Д.Тулга / Спорт

Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цол хүртсэн, БНХАУ-ын их мастер Хоу Ифань алдарт “People Magazine” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимэх гэнэ. Үүнтэй холбогдуулан дэлхийн аварга шатарчны ойр дотны найз, Монголын их мастер А.Энхтуулаас тус сэтгүүлийн редакц ярилцлага авахаар болжээ.

Тэд 2008 оноос хойш өнөөг хүртэл сайхан нөхөрлөж буй юм байна. А.Энхтуул дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд зочноор уригдан өмнөд хөршийг зорьжээ. Тэрбээр сэтгүүлд ярилцлага өгчихөөд найзынхаа суралцдаг Бээжингийн их сургууль дээр нээж буй шатрын клубийн нээлтэд оролцох аж. Өмнөд хөршөөс ирснийхээ дараахан Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллахаар зорих юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.