Цунамид өртсөн хот ингэж өөрчлөгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Дөрвөн жилийн өмнө Японы зүүн хэсгийн газар нутагт цунами болж, олон мянган хүн өнчрөл хагацал, зовлон бэрхшээлтэй нүүр тулсан. Өчигдөр Япон даяар энэ өдрийг дурсан санаж, гашуудцгаалаа.

2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд эргийн орчим далайн гүнд 8.9 баллын хүчтэй газар хөдөлж, улмаар 10 гаруй метрын өндөртэй цунами үүссэн юм. Энэхүү аймшигт байгалийн гашгийн улмаас 15800 хүн амиа алдаж, 3300 хүн сураггүй болж, 145 мянган хүн гэмтэж бэртсэн байдаг.

Тухайн бүсийн ард иргэдийн амьдралыг дэмжих зорилгоор тус улсын Засгийн газар 30 мянган орон сууц барихаар төлөвлөөд буй ч, барилгын материал, ажиллах хүчний зардал өссөний улмаас одоогоор 4543 нийтийн орон сууцыг барьж ашиглалтад оруулаад байгаа аж.

Японы Засгийн газрын мэдээлсэнээр энэ оны хоёрдугаар сарын байдлаар 230 гаруй мянган хүн хоргодох байранд толгой хоргодож байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.