Маргааш монгол хэл, бичгийн шалгалттай

Д.Тулга / Боловсрол

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөнө. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25000 орчим сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Элсэлтийн шалшалтын бүртгэл ирэх сарын 20-ны 18:00 цагт дуусах учраас товлосон хугацаандаа бүртгүүлэхийг боловсролын үнэлгэээний төвийнхөн анхааруулж байна. Мөн элсэлтийн шалгалтад оролцох эрх авахын тулд эхлээд монгол хэл, бичгийн шалгалт өгөх ёстой. Тус шалгалтын босго оноог энэ жил 400-аар тогтоож, үүнээс бага оноо авбал элсэлтийн шалгалт өгөх эрхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Монгол хэл бичгийн шалгалтын энэ жил хоёр удаа авах бөгөөд эхний шалгалтыг энэ сарын 21-нд, дараагийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авахаар болжээ. Эхний шалгалтад ороогүй сурагчид дараагийн шалгалтад орох юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.