Хоккейчид эхний тоглолтоо Макаотой хийнэ

Д.Тулга / Спорт

Монголын хоккейн шигшээ багийнхан Тайваны Тайпэй хотыг зорив. Тус хотод өнөөдөр шайбтай хоккейн Азийн “Challenge cup” тэмцээн эхлэх юм. Н.Мишигсүрэн дасгалжуулагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэй багийг А.Энхбат удирдаж тэмцээнд өрсөлдөх байна. Монголын хоккейчид тэмцээнийхээ бэлтгэлийг ОХУ-д хийсэн тул өмнөх амжилтаа бататган ахиулах зорилго өвөртөлж байгаа.

Манай хоккейчид эхний тоглолтоо Макаотой хийх юм. Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират, Тайвань, Тайландын шигшээ багуудтай тоглоно. Монголын хоккейчид хоёр жил дараалан уг тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.