Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл гарчээ

Д.Тулга / Боловсрол

Монгол, Австралийн хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог.

Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, олон улсын худалдаа, эрх зүй, улс төрийн эдийн засаг, стратегийн менежментийн чиглэлээр боломж илүү нээлттэй бол, инженер, барилга, хот байгуулалт, уул уурхайн салбарт дэд бүтцийн инженер, барилгын менежмент, электроникийн инженер, хот, бүс төлөвлөлт, биотехнологи, байгаль орчны эрх зүй зэрэг олон мэргэжлээр тэтгэлэг олгох юм байна. Тэтгэлэгт цахим өргөдөл гаргах хугацаа хоёрдугаар сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:28

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.