Тендерийн урилга: Тэсрэх хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015.03.13

Тендер шалгаруулалтын нэр: “Тэсрэх хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох”

Тендер шалгаруулалтын дугаар: СШУ №БНХК-2015/02-02

Багануур" ХК эрх бухий тендерт оролцогчдоос “Тэсрэх хэрэгсэл нийлүүлэгчийг сонгох” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499031495 тоот дансанд шилжүүлэн худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн нийт үнийн дүнгийн 2 хувиас багагүй дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 04 сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө хаяг №2-аар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийг ажлын өдөр ажлын цагаар хаяг №1-ээс худалдан авах ба тендертэй холбогдолтой мэдээллийг хаяг №2-оос авч болно.

Хаяг №1: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг.
“Багануур” ХК-ний төлөөлөгчийн байр. Төлөөлөгч Ц.Баяраа , Энхбаатар
Утас: 452124, 88113137, 99098715 Факс: 452124
Хаяг №2: Багануур дүүрэг. “Багануур” ХК-ний захиргааны байр 309 тоот.
Өрөмдлөг тэсэлгээний инженер ГХасбаатар Утас: 99015471


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:44


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.