Дмитрий Песков: Путин өвдөөгүй, тасралтгүй уулзалттай байгаа

Д.Тулга / Гадаад мэдээ

putinОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 5-нд Италийн Ерөнхий сайдтай уулзсанаас хойш дахин олон нийтэд үзэгдсэнгүй гэж хэвлэлүүд бичиж буй юм. Тэрээр гуравдугаар сарын 11-нд Казакстаны Астана хотод хийх байсан айлчлалаа цуцалсны дараа цуу яриа бүр ч газар авчээ.

“Ройтерс” агентлаг В.Путиныг Гүржээс салан тусгаарлаад буй Өмнөд Осетийн албаны хүмүүстэй уулзалт товлосон учир гуравдугаар сарын 11-ний уулзалтыг 18 хүртэл хойшлуулсан гэж мэдээлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийг өвдсөн, шинэ хүүхэдтэй болсон гэх мэдээлэл цацагдаж буй юм.

Пүрэв гарагт В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгчийг өвдсөн гэх цуурхалд няцаалт өгч, тасралтгүй уулзалттай байгаа. Өнөөдөр ч, маргааш ч уулзалт товлосон гэжээ. Мөн тэрээр өнгөрсөн баасан гарагт “Итар-Тасс” агентлагаар дамжуулан Кабаева амаржиж, В.Путин эцэг болсон гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.