Хуримын ордонг хувьчлах эсэхийг өнөөдөр шийднэ

Д.Тулга / Нийгэм

Өнгөрсөн баасан гарагт хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Хурлаар Гэрлэх ёслолын ордонг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан юм. Тэгвэл хойшилсон хурал өнөөдөр болж, уг асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг батлана. Хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Ионсей найрамдал эмнэлэг, Усан спорт сургалтын төв зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасаж, хувьчлах эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг ч өнөөдрийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.