Б.Мөнгөнтуул дэд байр эзэллээ

Д.Тулга / Спорт

Азийн гуравдугаар бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 07-15-ны өдөр Вьетнам улсын Ханой хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 20 эмэгтэй, 45 эрэгтэй швейцарь оноолтын есөн тавилд өрсөлдсөний дунд олон улсын цолтой 7 эмэгтэй, их мастер цолтой 15 тамирчин байв.

Тэмцээнийг Вьетнамын шатарчин, ОУМ Ф.Нгуен 7.5 оноотойгоор тэргүүлж, Монголын шатарчин ОУМ Б.Мөнгөнтуул 7 оноогоор удаалсан бол мөн Вьетнамын шатарчин Ф.Хиен 5.5 оноогоор гуравт жагслаа. Эрэгтэйчүүдээс Вьетнамын их мастер Ле Льем 7.5 оноо, их мастер Н.Сон 7, Сингапурын шатарчин, их мастер Жан Жон 6.5 оноотой тэргүүлсэн бөгөөд манай их мастер Б.Гүндаваа 4.5 оноо авч 20-р байранд жагсчээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.