Зүүн Тиморын шигшээ баг Монголд ирлээ

Д.Тулга / Спорт

2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтод манай улс чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай таараад байгаа. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт маргааш Улаанбаатар хотноо явагдана. Уг тоглолтод манайх гурван гоолын зөрүүгээр хожих даалагавартай байгаа юм.

Тэгвэл Зүүн Тиморын шигшээ багийнхан манай улсад хүрэлцэн иржээ. Зүүн Тиморын шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 187-д бичигддэг аж. Шигшээ багийн тамирчид нь Бразил гаралтай Португальчууд байгаа нь тэднийг сул өрсөлдөгч биш гэдгийг харуулж байна. Зүүн Тимор улсын тухай товч дурдахад Индонезийн Тимор арал дээр орших ба 1974 онд тусгаар тогтносон ч тусгаар тогтнолоо эргүүлэн алдаад НҮБ-ын тусламжтайгаар 2002 онд сэргээсэн, 15 мянган км.кв нутагтай, 1.2 сая орчим хүн амтай улс юм.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.