Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг олоогүй байна

Д.Тулга / Хууль

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Сандэй” худалдааны төвийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банкинд зэвсэглэсэн этгээд халдсан хэрэг энэ сарын 07-нд гарсан. 30 орчим настай сэжигтэн нь баг өмсөж, галт зэвсэг ашиглан банкнаас 20 сая төгрөг дээрэмдээд зугтааж гарахдаа дээрэмдсэн мөнгөө унагаасан байдаг. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилж чадаагүй байгаа аж.

Энэ тухайд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга хурандаа Б.Баатархүү “Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтнийг эрэн сурвалжилж байна” гэлээ. Мөн одоогоор энэ хэрэгт хамсаатан байж болох сэжигтнийг саатуулан байцааж буй юм.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.