Бразилид нэг сая гаруй хүн жагсжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

бразил

Бразилийн сая гаруй иргэн Засгийн газраа эсэргүүцэж жагслаа. Сүүлийн үед тус улсад амьжиргааны зардал өсч, төрийн өндөр албан тушаалтнууд нь авилгын асуудалд холбогдох болсныг иргэд нь эсэргүүцсэн байна. Сан Пауло хотын Цагдаагийн газрын мэдээлснээр тус хотод нэг сая гаруй хүн жагсчээ. Үүнээс гадна Бразилийн 16 мужийн хэд хэдэн хотод иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Бразилд Засгийн газраас нь зохицуулдаг түлш болон нийтийн тээвэр зэргийн үнэ өсөх болсон төдийгүй төсвийн алдагдлаа бууруулахын тулд татварын хэмжээгээ нэмж, зарцуулалтаа бууруулсан байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.