Нийслэл дараахь барилга байгууламжуудыг хувьчлахаар төлөвлөжээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, 2015 оны газар зохион байгуулалтын асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийв. Өчигдрийн хувьд хувьчлагдах хоёр хуулийн этгээдийн асуудлыг авч хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн асуудлуудыг хоёрдугаар хэлэлцүүлгээр буюу энэ сарын 23-ны өдөр 09:00 цагаас эцэслэн шийдвэрлэхээр тогтов.

Нийслэлээс чухам ямар ямар хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлахаар төлөвлөснийг уншигч танаа толилуулъя.

Хуулийн этгээд

1. “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ: 1976 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэрлэх ёслолын ордны барилга нь 1976 онд ашиглалтад орсон, 15 өрөө тасалгаа бүхий нийт 1878 м2 талбайтай8 3 давхар барилга ба 10 526 м2 талбайтай эзэмшил газартай болно.

2. “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ: 1986 онд МХЗЭ-ийн Төв Хорооны харъяа Хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын бассейн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төвийн барилга нь 240 хүний суудалтай үзэгчдийн танхим бүхий том бассейн, жижиг бассейн, цайны газар зэрэг нийт 18 өрөө тасалгаа бүхий 3233 м талбайтай 2 давхар барилга юм. Эзэмшил газар нь 7390 м2.

Эд хөрөнгө

  1. 1. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй, өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 2001 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон, 6 өрөө бүхий нийт 101 м2 талбайтай болно.

2. “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга. “Ионсей найрамдал" эмнэлгийн барилга нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 1960 -аад оны үед баригдсан. Нийт 35 өрөөтэй, 1120 м2 талбайтай, 2 давхар ба цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон барилга юм. Эзэмшил газар нь 1920 м2.

3. “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, нийт 12 нэрийн барилгатай. Конторын барилга, Кузов цехийн барилга, Урсгал цехийн барилга, Үйлдвэрийн байр, Гаражийн байр, Гаражийн байр-57, Хуучин складын барилга, Сэлбэгийн склад, Манаачийн байр, Диспетчерийн байр, Гэрийн склад, Цайны газрын барилга. Барилгын бүртгэлийн нийт үнэ 4 647 170.0 мянган төгрөг. Шугам сүлжээний бүртгэлийн нийт үнэ 134 982.6 мянган төгрөг. Хашаа, зам талбайн бүртгэлийн нийт үнэ 354 171.8 мянган төгрөг. “Автобус 3” НӨҮГ-ийн эзэмшил газар нь кадастрын зургаараа 26209 м2 болно.

4. Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилгын танилцуулга. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй, сувиллын барилга нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хандгайтын аманд байрладаг, 1970 онд цанын бааз анх байгуулагдахад баригдаж ашиглалтанд орсон, 12м х 9м харьцаатай, дан тоосгон барилга бөгөөд 2815 м2 талбай бүхий эзэмшил газартай. Одоогоор ашиглалтгүй.

5. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 2000 онд эмнэлгийн зориулалттай анх ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуу нуруутай хар цаасан дээвэртэй, 6 өрөө бүхий 117 м2 талбайтай. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, 247 м2 талбай бүхий эзэмшил газартай. Тус барилгад 16 дугаар хорооны “Мандам” ББН өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолборт шилжин орсноор суларч, ашиглалтгүй байгаа болно.

6. Жаргалант тосгоны Агуулахын барилга. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байрладаг бөгөөд 1980 онд баригдсан, бетон суурьтай, гадна дотроосоо шавардлагатай модон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 3 өрөөтэй, нийт 90 м2 талбайтай дан барилга ба гаднаа 50м х 30 м хэмжээтэй газраа хашсан модон хашаатай, эзэмшил газар нь баталгаажаагүй болно. Тухайн үед Партизаны Сангийн аж ахуйн 800 үнээний фермийн агуулах, аж ахуйн хашаа байсан уг объект ферм хувьчлагдахад хувьчлагдаагүй үлдсэн ба одоо ашиглалтгүй байгаа болно. Бүртгэлийн үнэ 3051.0 мянган төгрөг.

7. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 2001 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийт 136 м2 талбайтай барилга болно. Тус барилгад 25 дугаар хорооны “Цэцэг хайрхан” өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолборт шилжин орсноор 2009 оноос ашиглалтгүй байгаа тул барилга нь нурж эхлээд байна. 290 м2 талбай бүхий эзэмшил газартай. Бүртгэлийн үнэ 22 991,6 мянган төгрөг.

8. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 1965 онд баригдсан, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, 1152 м2 талбайтай, 2 давхар барилга юм. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 150 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ барилга баригдахаар санхүүжилт нь шийдэгдсэн тул ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Гэвч санхүүжилт нь зогссоноос 2011 онд концессын зүйлийн жагсаалтанд оруулан баталсан боловч 2014 онд хасагдсан. Одоогоор ашиглалтгүй. Бүртгэлийн үнэ 779 777.2 мянган төгрөг.

9. Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилга. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 2001 онд ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон аяган суурьтай, 510 мм-ийн зузаантай тоосгон хана, нум хэлбэрийн металл ферм, угсармал төмөр бетон хавтан хучилт, төмөр дээвэртэй, шилэн блокон цонхтой. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Нийт 694,31 м2 талбайтай, нэг давхар барилга юм. Тус барилга нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын конторын барилгын 2 дугаар давхраас хүзүүвчээр дамжин орох хаалгатай, 18x30 м хэмжээтэй заал, эмч, зохион байгуулагчийн болон хувцасны өрөө, ариун цэврийн өрөөтөй. Бүртгэлийн үнэ 303 970.0 мянган төгрөг

10. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 2007 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 6 өрөө бүхий нийт 64 м2 талбайтай. Тус барилгад 6 дугаар хорооны "Ижилсанаа” өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хороо өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор баригдсанаар суларсан. Бүртгэлийн үнэ 51 354,0 мянган төгрөг.

11. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 2001 онд эмнэлгийн зориулалттай анх ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуу нуруутай хар цаасан дээвэртэй, 5 өрөөтэй 108 м2 талбайтай. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, 328 м2 талбай бүхий эзэмшил газартай. Тус барилгад 8 дугаар хорооны “Гүсү дэвү” өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хороо өрхийн эмнэлгийн цогцолбор баригдсанаар суларсан. Бүртгэлийн үнэ 17 927.3 мянган төгрөг

12. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 2004 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 6 өрөө бүхий нийт 121 м2 талбайтай. Тус барилгад 1 дүгээр хорооны “Амин хүч” өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хороо өрхийн эмнэлгийн цогцолбор баригдсанаар суларсан. Одоогоор ашиглалтгүй. Бүртгэлийн үнэ 45 529,0 мянган төгрөг.

13. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 дугаар сургуулийн ард байрлалтай, 2003 онд эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 6 өрөө бүхий нийт 122.2 м2 талбайтай. Тус барилгад 2003 оноос Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаад 2010 онд хороо өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор баригдахад уг байр суларч одоо “Цэцэн дагина” цэцэрлэг түрээсийн гэрээгээр эзэмшиж байна. Бүртгэлийн үнэ 60 342.36 мянган төгрөг.

14. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 1970 онд конторын зориулалтаар баригдсан 2 давхар, нийт талбай 4976 м2, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Барилгын зүүн талын өргөтгөл нь 2 давхар бөгөөд 2006, 2007 онд конторын зориулалттай баригдаж ашиглалтанд орсон. Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, нэг давхар, 74.2 м2 талбайтай. Барилгын нийт үнэ 2 791 070,0 мянган төгрөг. ХУД-ийн ЗДТГ нь хуучин барилгын хажууд эзэмшил газартаа шинээр барилга барьж орсон бөгөөд хуучин барилгад одоогоор дүүргийн шүүх ажиллаж байна.

15. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг, 2000 онд эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 6 өрөө бүхий 105,1 м2 талбайтай. Дулаан, цэвэр, бохир усны системд холбогдоогүй. “Хозяйка фүүд” ХХК цэцэрлэгийн зориулалтаар түрээсийн гэрээгээр эзэмшиж буй. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга нь 948 м2 талбай бүхий эзэмшил газартай. Бүртгэлийн үнэ 37 266,3 мянган төгрөг.

16. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 2000 онд эмнэлгийн зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 5 өрөө 106 м2 талбайтай. Дулаан, цэвэр, бохир усны системд холбогдоогүй. Одоогоор ашиглалтгүй байгаа. 700 м2 талбай бүхий эзэмшил газартай. Бүртгэлийн үнэ 37 750.3 мянган төгрөг.

17. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 2000 онд эмнэлгийн зориулалттай анх ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 6 өрөө 121 м2 талбайтай. Дулаан, цэвэр, бохир усны системд холбогдоогүй. Одоогоор ашиглалтгүй байгаа. 1055 м2 талбай бүхий эзэмшил газартай. Бүртгэлийн үнэ 88179,5 мянган төгрөг.

18. Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 2001 онд эмнэлгийн зориулалттай анх ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, модон хана, модон шувуун нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 5 өрөө 108 м2 талбайтай. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбогдсон. Одоогоор Өрхийн эрүүл мэндийн төв байрлаж байгаа. 500 м2 талбай бүхий эзэмшил газартай. Бүртгэлийн үнэ 39 782,0 мянган төгрөг.

19. Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дутуу барилга. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзийт тосгоны дэд станц, уурын зуухны дутуу барилга нь 2010 онд баригдаж байгаад дутуу орхигдсон. Дэд станцын барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон хана, хучилтын хавтантай, нийт 55 м2 талбайтай. Уурын зуухны барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон хана, хучилтын хавтантай, нийт 250 м2 талбайтай. Уг дутуу баригдсан барилгууд нь Өмчийн харилцааны газрын балансад бүртгэлтэй. Бүртгэлийн нийт үнэ 20 000.0 мянган төгрөг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.