Борис Немцовыг сар орчим дагаж, хөнөөх боломж хайсан гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

nemtsov

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцовыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эл хэрэгт таван хүнийг шалгаж байгаагаас чечень гаралтай Заур Дадаев гэх этгээд хэргээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногт “Мөрдөн байцаагчид намайг тогонд цохиулж, дарамталж байж худал мэдүүлэг авсан” хэмээн мэдээлсэн билээ. Заур Дадаев алуурчин ч бай үгүй ч бай Борис Немцовыг эртнээс төлөвлөж байж хөнөөсөн гэдэг нь эхнээсээ илэрчээ. Сэжигтэн Заур Дадаев улстөрчийг нэг сар орчим хугацаагаар дагаж, түүнийг хөнөөх боломж хайж байсан хэмээн Оросын хэвлэлд мэдээлсэн байна.

эх сурвалжаас авсан мэдээлснээр Борис Немцовын амийг хөнөөсний төлөө Заур Дадаевт 85 мянган ам.доллар санал болгосон бололтой хэмээн “Итар Тасс” агнтлаг бичжээ. Гэхдээ аллагын хэрэгт оролцсон хүмүүст тус бүрд нь тодорхой мөнгө амласан гэжээ.

Эх сурвалж “Дадаевт бол тийм мөнгө үнэхээр хэрэгтэй байсан. Тэрээр Чеченьдээ эргэн очоод хурим хийх бодолтой байсан болохоор энэ мөнгө хуриманд нь хэрэгтэй байсан” хэмээн ярьсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.