Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам баталлаа

Д.Тулга / Нийгэм

niislelНИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж баталснаар дээрх боломж бүрдэж байна. Журамд тусгаснаар төрийн албан хаагчийн материалыг банк хүлээн авч, дараа нь Улаанбаатар орон сууцны сан дээр төвлөрүүлэх юм байна. НИТХ-ын төлөөлөгчид дээрх журамд орон сууцны талбайн хэмжээг 80 метр кв гэж заасныг цуцалжээ. Мөн уг журмын 2.3.1 дүгээр заалт буюу Гэр хороолол дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонголт хийх аж. Хуралдаанаар 3.1.4, 3.9.4 заалт буюу шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчаас нэмэлт материал бүрдүүлэхийг шаардах хэрэгтэй гэх заалтыг төлөөлөгчдийн олонхийн саналаар хасахаар шийдвэрлэжээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.