Онгоц хоорондын зайчлал 90 байсныг 30 км болголоо

Д.Тулга / Нийгэм

ongotsӨнөөдөр 10.00 цагаас Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх таатай боломж бүрдэж байгаа юм. Нислэгийн хөдөлгөөний удирдлагад энэхүү шинэчлэл хийгдсэнээр хөрш орнуудын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглагдаж байсан зайчлалын зөрүүтэй байдлаас үүдэн Монгол Улсын хил дээр агаарын тээвэрлэгчдэд үүсэх хүндрэл арилж, нислэгийн удирдагчийн ажлын ачаалал буурах аж.

Мөн Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгүүд ашигтай цаг, ашигтай өндрөөр нислэг үйлдэх боломжтой болж, нэгж хугацаанд нэвтрэн өнгөрүүлэх чадамжаас шалтгаалсан агаарын хөлгүүдийн давхцал багасах юм байна. Түүнчлэн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийн дагуу агаарын тээвэрлэгчдэд олон улсын шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо нэмэгдэх таатай боломж бүрдэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.