Найрсаг үйлчилгээний сургалтууд явуулж байна

Д.Тулга / Нийгэм

humuus

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас үйлчилгээний ажилтнуудын чадварыг сайжруулж, найрсаг харилцааг төлөвшүүлэх сургалтуудыг цувралаар явуулж байгаа аж. Гуравдугаар сард Монголын ресторан зоогийн газруудын холбоотой хамтран “Рестораны менежерийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх” сургалт, Гайд сургалтын төвтэй хамтран “Аяллын хөтөч, менежерийн сургалт”-ыг зохион байгуулсан бол 4-р сард ресторан, зоогийн газруудын зөөгч нарын сургалт, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн сургалтыг явуулахаар бэлтгэж байгаа юм байна. Мөн тус газраас Монголын ресторан зоогийн газруудын холбоо, Зочид буудлуудын холбоотой хамтран 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал болох “Улиссийн шагнал”-т судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны төрийн болон нийтийн үйлчилгээний соёл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн сургалтыг Улаанбаатар хотод явуулахаар төлөвлөж байгаа аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.