Цэргийн албан хаагчдын гурван үеийн уулзалт боллоо

Д.Тулга / Нийгэм

tseregӨнөөдөр Монгол цэргийн өдөр буюу орчин цагийн зэвсэгт хүчний салбар үүссэний 94 жилийн ойн баярын өдрийг угтан цэргийн албан хаагчийн гурван үеийн уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, нийслэл, дүүргийн цэргийн штабын дарга нар, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын удирдлага, албан хаагчид, ахмад дайчдын төлөөлөл оролцов. Уулзалтын үеэр цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилууллаа.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь эх орны төлөө зүтгэж явсан ахмад дайчдын бүтээсэн гавъяаг залуу хойч үед нь таниулан үлдээхтэй холбоотой аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1939 оны дайнд оролцож байсан 30 гаруй, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан 200 гаруй ахмад дайчин байдаг ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭtseregtseregtsereg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.