Бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс экспортлоно

Д.Тулга / Эдийн засаг

nuurs

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулахаар болжээ. Өнөөгийн байдлаар Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх” үүрэг бүхий Ажлын хэсгээс нүүрсний жишиг үнийг зарлахдаа тухайн ордын шинж чанараас үл хамааран нийтлэг байдлаар буюу зөвхөн илчлэгийн үзүүлэлтээр ангилж зах зээлийн үнийг тодорхойлж байна. “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг өөрчлөн найруулснаар олон улсын жишигт нийцсэн нэр томьёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлах аж. Ингэснээр бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.