260 ортой нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

Zasag

“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна. Гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт Засгийн газраас даалгажээ. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосон байна. Нийслэлийн хүн амд шаардлагатай нэгдсэн эмнэлэг, орны тоог хүн амын өсөлтийн чиг хандлага, тусламж үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн 2025 он хүртэл тооцсон байна. Энэ хугацаанд нийслэлд 2555 ор бүхий 12 нэгдсэн эмнэлэг шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:31

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.