Нөөцийн махны үлдэгдэл мөнгөнд баталгаа гаргана

Д.Тулга / Нийгэм

nuutsiin mahЗасгийн газрын хуралдаанаар нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаж, тухайн төсвийн жилд санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна. 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.