"Хүчит Шонхор" захын түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

Д.Тулга / Нийгэм

шонхор

Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор болон тэдгээрийг дагасан бусад худалдаа, үйлчилгээнээс хамааралтайгаар ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл ихсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлдэг.

Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх зорилгоорхолбогдох хууль тогтоомжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаар захирамжаар томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталж, долоо хоногийн тодорхой нэг өдөр амраахаар тогтоосон. Гэтэл Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний зах ажиллуулдаг Хүчит шонхор ХХК дээрх захирамжийн “Шонхор” захад хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан Шонхор захын түрээслэгчдийн төлөөллийг Нийслэлийн Засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Л.Ганхөлөг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд Хүчит шонхор ХХК-ийн удирдлагатай албан ёсоор уулзахаар боллоо.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.