Манай өрсөлдөгч хэн бэ

Д.Тулга / Спорт

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван жилийн дараа хойд хөрш ОХУ-д болно. ОУХБХ-ы гишүүн 209 орноос тив тивээс шигшигдсэн 32 улс оролцох бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд гуравдугаар сарын 12-ноос эхэлсэн. Урьдчилсан шатны тоглолтонд манай улс Зүүн Тиморын шигшээ багтай учраа таарсан. Эхний тоглолт Зүүн Тиморын нийслэл Дили хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж манай шигшээ баг 4:1 харьцаатайгаар ялагдал хүлээгээд байгаа.

Манай өрсөлдөгч Зүүн Тимор нь одоогоос 13 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авсан, 1.06 сая хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр манай улсаас 104 дахин бага. Тусгаар тогтноод удаагүй учраас хөл бөмбөгийн лиг өндөр хөгжөөгүй. Хэдий тийм ч FIFA-гийн чансаанд манайхаас дээгүүр бичигддэг. 2002 онд АХБХ-д, 2005 онд ОУХБХ-д гишүүнээр элссэн. Сүүлийн жилүүдэд Зүүн Тиморын олон улсын тоглолт тогворжиж Зүүн Өмнөд Ази, Португал хэлтнүүдийн нөхөрсөг тоглолтууд Ангол, Мозамбиктэй хүртэл тоглоод амжсан. Тоглогчдын ихэнхи нь Бразил, Португалын гаралтай.

Японы хоёрдугаар лигт тоглодог Мурило, Таи премьер лигийн Тиаго Кунья гэж хоёр бразил довтлогчтой. Багийн ахлагч нь Австралид төрсөн Тимор гаралтай Жэссэ Пинто юм. Мөн хамгаалалт болон хагас дээр нь хэд хэдэн бразил гаралтай тоглогчидтой. Ер нь бол хөлбөмбөгийн хөгжлийн хувьд манайхаас хамаагүй дээгүүр. Өмнөх тоглолт дээрээ ч үүнийгээ баталсан. Харин өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал манай тамирчдад давуу тал болж ялалтыг авчирч магадгүй юм. Тоглолт 16:00 цагт шүглийн дуугаар эхэлнэ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.