“Сайншанд” салхин паркийн ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Д.Тулга / Эдийн засаг

Сайншанд Салхин Паркийн Барилга угсралтын бэлтгэл ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. ХБНГУ-ын “Ферростаал Индустриал Прожектс” компани нь “Сайншанд” салхин парк төслийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд төсөл хөгжүүлэгч нь юм байна. “Сайншанд” салхин паркийн жилийн үйлдвэрлэлт 190 сая квт/цаг бөгөөд үүгээрээ Монгол Улсын хэмжээнд хамгийн том салхин парк болох юм. 2016 онд багтаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.

“Ферростаал Индустриал Прожектс” компани нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн Цахилгаан Эрчим Хүч Худалдах, Худалдан Авах гэрээг байгуулсан байна. Бүтэн жилийн салхины судалгааны үр дүнд салхин дундаж хурд 7,4 м/сек гарч Монгол Улс салхины эрчим хүчний гайхалтай нөөцтэйг баталгаажуулсан байна.

“Сайншанд” салхин паркийн төслийн хөрөнгө оруулалт ойролцоогоор 110 сая ам.доллар бөгөөд төслийн санхүүжилтийг олон улсын тэргүүлэх банк санхүүгийн байгууллагууд хийх юм байна. “Ферростаал Капитал” компани нь төслийг ирэх сардаа багтаан санхүүжилтэнд бэлэн болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.