Зүүн Тиморын баг хожлоо

Д.Тулга / Спорт

2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатны хариу тоглолт өнөөдөр эхэлж байна. 10 улсын баг эхний шатанд оролцож байгаагаас тэднээс хоёр тоглолтын нийлбэр дүнгээр таван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм. Энэ сарын 12-ны өдөр Монгол-Зүүн Тиморын багийн тоглолт Зүүн Тиморт болж талбайн эзэн баг 4:1 буулгаж авсан. Хариу тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо болж, зочин баг 1:0 онооны харьцаагаар илүүрхлээ. Хариу тоглолтын цорын ганц гоолыг тоглолтын ес дэх минутад 19 номертой Пабрик Фабиона оруулав. Ингэснээр Зүүн Тиморын шигшээ баг нийлбэр дүнгээр 5:1 харьцаатай болж онооны илт давуугаар дараагийн тойрогт тоглох эрхийг авлаа.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.