ГОЛОМТ БАНК, МОНГОЛ УНГАРЫН бизнес эрхлэгчдийн харилцааг шинэ шатанд гаргана

Д.Тулга / Эдийн засаг

Голомт банк, Унгарын Үндэсний Худалдааны Төлөөлөгчийн Монгол дахь салбар болох “Мажаар Трейд Хаус” ХХК-тай хамтран, Унгар Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилтын хүрээнд 2015 оны 3-р сарын 17-ны өдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох шинэ гүүр болж өгөх төдийгүй, харилцан мэдээллээр хангах, санхүүгийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилготой байгуулагдсанаараа онцлог юм.

Уг гэрээнд Голомт Банкийг төлөөлж Хөрөнгө Оруулалтын Банк хариуцсан Тэргүүн Дэд Захирал Л.Болормаа, “Мажаар Трейд Хаус” ХХК-ийг төлөөлж Ерөнхий Захирал Ризак Шандор нар гарын үсэг зурлаа.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.