Мишель Обама Ази дахь айлчлалаа Япон улсаас эхлүүллээ

Д.Тулга / Гадаад мэдээ

cnn

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Япон улсад айлчилжээ. Тэрбээр Азийн улс орнууд дахь айлчлалаа тус улсаар эхэлсэн байна. Токио хотноо эзэн хаан Акихито болон хатан хаан Мичикод бараалхсан байна. Хатагтай Обамагийн айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.Энэ хугацаанд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Боловсролын сайд Кихара нартай уулзаж, дэлхийн боловсролын асуудлаар байр сууриа солилцох юм.Энэхүү айлчлал улс төртэй ямар ч холбоогүй хэмээн Цагаан ордноос мэдээлсэн билээ.

cnn

Тэргүүн хатагтай дэлхий даяар боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 60 сая охид, бүсгүйчүүдийн төлөө шийдвэртэй алхам хийхээр ийнхүү Азийн орнуудаар айлчилж байгаа юм. Боловсрол эзэмшээгүй эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь Азид бүртгэлтэй байдаг гэнэ.

Т.БАТСҮРЭН

cnn

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.