“Петрочайна”-гийн дэд захирлыг авлигын хэргээр шалгаж эхэлжээ
BBC агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын төрийн өмчийн газрын тосны “Петрочайна” /PetroChina/ компанийн дэд захирал Ляо Ёнгюаныг авлигын хэргээр шалгаж эхэлсэн байна. Ляо Ёнгюан нь 2005 онд “Петрочайна” компанийн дэд захирал болжээ. Мөн “Петрочайна” компани болон толгой групп “Хятадын үндэсний газрын тос корпораци” /CNPC/-ийн өмнөх болон одоогийн удирдах албан тушаалын дөрвөн хүнийг баривчлан хорьсон байна. Тэдний нэг, Хятадын газрын тос, байгалийн хийн төрийн өмчит үйлдвэр, компаниудын судсыг атгаж байсан Жоу Юнкан 1996-1998 оны хооронд CNPC группийн ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард улсын нууц задруулсан болон авлигын хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл