Онгоц барьцаалахыг завджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

АНУ-ын агаарын тээврийн “United Airlines” компанийн “Boеing 737” онгоцыг 30 орчим насны эрэгтэй барьцаалахыг завдсан талаар "Нью-Йорк пост" тэргүүтэй хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр онгоц хөөрөхөд бэлэн болсны дараа "Би онгоцыг барьцааллаа. Хэт даврагчид мандтугай. Жихад" хэмээн орилсон байна. Түүнийг ямар нэг үйлдэл хийхээс нь өмнө онгоцны хамгаалалтынхан барьж зогсоосон аж. Тус онгоц нь Денвер хотруу нисэхээр төлөвлөж байсан бөгөөд уг үйл явдлаас болж хэсэг саатсаны дараа нислэгээ үргэлжлүүлсэн байна. Сэжигтэн этгээдийг шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж буй юм. Сэжигтэн залуу цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ "Би зүгээр л наргисан юм" хэмээн хариулсан байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.