Тендерийн урилга: Зуны болон өвлийн ажлын хувцас нийлүүлэх
Огноо: 2015 оны 03 сарын 20
Тендер шалгаруулалтын нэр: Зуны болон өвлийн ажлын хувцас нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТС-13/2015
“УБЦТС ” ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Зуны болон өвлийн ажлын хувцас нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр ХХБ-ны УБЦТС ХК-ийн тендерийн данс болох 406005918 дансанд иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2,0 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 04 дугаар сарын 20-ны 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 04 дугаар сарын 20-ны 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо.Чингисийн өргөн чөлөө-45.
УБЦТС ТӨХК-ийн төв байр. 203 тоот. Хангамж үйлчилгээний алба
Утас: 342420+157, 88091126 Факс: 976-341852
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:42
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:42