Б.Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Д.Тулга / Боловсрол

ХХ дугаар зууны Монголын эх оронч гарамгай сэхээтэн, соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль, Монгол Судлалын Хүрээлэн хамтран өнөөдөр "Монгол хэл бичиг, өв соёлын асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Чех улсын 20-иод их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй монголч эрдэмтэд, ахмад болон залуу судлаачид оролцжээ.

Их зохиолч, Билгүүн номч Б.Ренчин нь Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулга, эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээл туурвисан төдийгүй, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 гаруй зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлжээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.