Мартагдсан хөгжмийн зэмсгүүдийг дахин үйлдвэрлэж байна

Д.Тулга / Орон нутаг

hugjim

Олон ястны язгуур урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, үндэсний бахархал болгон хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэж байгаа Баруун Монголын урлаг соёлын "Уран манлай" төвийнхөн мартагдсан хөгжмийн зэмсгийг сэргээн судалж байгаа аж. Тодруулбал, морин хуур, ардын язгуур ихэл /икэл/, товшуур, цуур, хулсан хуур болон бусад мартагдсан хөгжмийн зэмсгийг судлан, шаардлагын өндөр түвшинд үйлдвэрлэдэг байна.

Тус төв энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд төвийн тэргүүн болон уран сайхны зөвлөлийн гишүүн гээд найман хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж буй аж. “Төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр өөрсдийнхөө санаачлага, хөрөнгөөр үндэсний хөгжмөө түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна” гэж Баруун Монголын урлаг соёлын "Уран манлай" төвийн тэргүүн СТА Л.Баяртсайхан ярилаа.

Хөгжмийн хийц, загвараас шалтгаалж 3-4 хоногт хийдэг байна. Харин үнийн хувьд 200 мянгаас хоёр сая 500 мянгын хооронд худалдаалж байгаа аж.

“Сүүлийн үед хүмүүс икэл хөгжмийг ихээр худалдан авах болсон. Учир нь түүхээ мэддэг, судалдаг хүн олон болсонтой холбоотой. Тэд холоос ч гэсэн зорьж ирээд авдаг гэж СТА Л.Баяртсайхан хэлж байлаа.

“Уран манлай” төвийнхөн Увс аймгийн Соёлын төвд 10 ширхэг хөгжмийн зэмсэг нийлүүлж, мөн Тува, Шинжаан Уйгур, Солонгос, Япон руу хөгжмийн зэмсгээ нийлүүлжээ. Түүнчлэн хөгжмийн зэмгээс гадна үндэсний хувцас, эсгий урлал хийдэг байна.

Ж.МАРАЛ

limbe


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:13


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.