Дэд сайд Н.Оюундарь Харвардын оюутнуудыг хүлээн авч уулзав

Д.Тулга / Боловсрол

harvardГадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. АНУ, БНХАУ, Япон, Солонгос, Бразил, Эквадор зэрэг 10 улсын оюутны төлөөлөл оролцсон танилцах аяллын багийг тус сургуулийн Ази, Номхон далайн бүсийн сургалт, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан захирал Самуэль Ким ахалсан байна.

Дэд сайд Н.Оюундарь Монгол Улсыг илүү их таньж мэдэхээр зорьж ирсэн оюутан залууст талархал илэрхийлээд, Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны ололт амжилт, хэтийн төлвийн талаар сонирхолтой мэдээлэл хийв.

Монгол Улсын хоёр хөршийн болон гуравдагч хөршийн бодлого, Япон Улстай байгуулсан эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн ач холбогдол, Монгол Улс, Латин Америкийн орнуудын харилцаа, хамтын ажиллагаа зэрэг оюутнуудын сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо.

Энэхүү танилцах аяллын хоёр дахь ээлжийн оюутнууд ирэх 6 дугаар сард Монгол Улсад зочилж, хувийн хэвшлийнхэн, их дээд сургуулийн оюутнуудад 7 хоногийн хугацаатай сургалт, лекцийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.