Утааны улмаас Эйффелийн цамхаг харагдахгүйд хүрч байна гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

parisГадны хэвлэлүүдэд Франц улсад агаарын бохирдол асуудал дагуулж буй талаар мэдээлжээ. Ялангуяа Францын хойд хэсгээр хортой утаа бүрхсэний улмаас Эйффелийн цамхаг харагдахгүйд хүрээд байгаа аж. Иймд Францын эрх баригчид автомашины хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилж хөдөлгөөнд оруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзсэн байна. Гэхдээ энэ хязгаарлалт такси, цахилгаан хөдөлгүүртэй автомашин, нийтийн тээвэр зэрэгт үйлчлэхгүй аж.

Мөн Парис хотод автомашины хурдыг цагт 12 миллээр багасгаж, нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгох зэрэг зохицуулалтууд хийхээр болжээ. Хорт утаа салхины урсгалын дагуу Европын орнууд, Английн зүг туугдаж байгаа аж. “Airparif” агентлагийн мэдээлснээр, энэхүү утаа нь улирлын чанартайгаар фермүүд, автомашинаас ялгарч буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭparis


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.