Газрын тосны үнэ буурсаар байна

Д.Тулга / Гадаад мэдээ

neft

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа талаар CNN мэдээллээ. Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарсан гэсэн тооцооны дараа газрын тосны үнэ томоохон биржүүд дээр буурсан байна. Мөн Саудын Араб улсын Засаг захиргаанаас газрын тосны үнийг бууруулна гэж мэдэгдсэн нь биржүүд дээр газрын тосны үнэ буурахад нөлөөлсөн юм. Лондон хотын бирж дээр Брент маркийн баррел газрын тосны үнэ баасан гаригт 55,2 ам.доллар болсон байна. Нью-Йоркийн бирж дээр Техасын баррел нефтийн үнэ 46,5 ам.доллар болсон аж.

БНХАУ-ын Статистикийн байгууллагаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван сард 8,1 хувьтай байгааг мэдэгдсэн бөгөөд энэ үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн эхний гурван сарын үзүүлэлтээс хамгийн бага хувь нь гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.