Б.Немцов ОХУ-д хориг арга хэмжээ авахад тусалсан гэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

nemtsovХБНГУ-ын “Frankfurter Allgemeine” сонинд Б.Немцовын талаар нэгэн сонирхол татахуйц мэдээлэл нийтлэгджээ. Тус сонины сэтгүүлч бичихдээ “ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Борис Немцов Америкийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байсан. Энэ нь түүнийг хөнөөх шалтгаан байх магадлалтай. Өнгөрсөн оны гуравдугаар сард Крымыг ОХУ-ын бүхэлдэхүүнд нэгтгэсний дараа АНУ-аас хориг арга хэмжээ авахаар бэлтгэх явцад Б.Немцов жагсаалтад оруулах улстөрч, бизнесмэнүүдийн нэр, бусад мэдээллийг дамжуулдаг байсан байна” гэжээ.

Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Владимир Милов энэ хувилбарыг үнэнд хамгийн ойр хэмээн үзэж, эрх баригчид хориг арга хэмжээ тус улсын санхүүгийн салбарт ийм хүнд тусна гэж бодоогүйг өгүүлсэн аж. Тэрээр “Ийм хатуу хориг арга хэмжээ авсанд Б.Немцов буруутай гэж тэд үзсэн” хэмээжээ.

Б.Немцов АНУ-ын эрх баригчдаас 2012 онд баталсан “Магнитскийн жагсаалт” хэмээх баримт бичиг бэлтгэхэд тусалсан гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Тэрээр 2014 онд Америкийн Сенатын гишүүн Ж.Маккейн, Р.Жонсон нартай уулзаж, В.Путинтэй ойр дотно Оросын 13 хүний жагсаалт өгч, хориг арга хэмжээ авах өргөтгөсөн жагсаалтад оруулахыг хүссэн гэжээ. Б.Немцовын үйл ажиллагааг Америкийн тэрбумтан Ж.Сорос санхүүжүүлдэг байсан гэж “Frankfurter Allgemeine”-д өгүүлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.