Бөхийн холбоо 1024 бөх барилдуулна

Д.Тулга / Спорт

buh

Монголын Үндэсний Бөхийн холбоо 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд улсын заан Р.Даваанямын санаачилгаар байгуулагдаж, тавдугаар сарын 3-нд нээлтийн буюу “Тамганы баярын барилдаан” хэмээх анхны барилдаанаа хийж байжээ. Тус байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд зааланд анх удаа хамгийн олон буюу 1024 бөх барилдуулах гэж байгаа аж. Үүнээс гадна улс, аймгийн алдар цолтой ахмад 64 бөхийн барилдаан, цэцэрлэгийн насны 256 хүүхдийн барилдаан, нийтийн монгол бөхийн 256 шандастны барилдаан, бөхчүүдийн урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурлууд гээд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 18-19-нд болох юм байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.