Б.Болд: Монгол эмэгтэйг хөнөөсөн сэжигтнийг баривчилсан мэдээлэл ирүүлсэн

Д.Тулга / Гадаад мэдээ

ereenЭнэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй Эрээн хотын “Улаан дэнлүүний гудамж”-д байрлах эмэгтэйчүүдэд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж байх үедээ амь насаа алдсан гэх мэдээллийг албаныхан өгснийг эх сурвалжид мэдээлжээ. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй сэжигтэн этгээдийг баривчилсан байна.

ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болд хэлэхдээ “Эрээн хотын цагдаагийн хэлтсээс хэргийг шуурхай эрэн сурвалжилж сэжигтнийг баривчилсан талаар мэдээллийг ирүүлсэн. Сэжигтнийг ямар шалтгаанаар хэргийг үйлдсэн болохыг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна” гэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.