Анжелина Жоли: Гэр бүлийнхээ төлөө ийм шийдвэр гаргасан

Д.Тулга / Гадаад мэдээ

jolie

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли хөхний хорт хавдар тусч хоёр хөхөө авахуулахад хүрээд байсан юм. Одоо ч гэсэн тэрээр эрүүл мэндийн байдал нь тийм ч сайн биш байгаа аж. Жолие энэ сард хагалгаанд орж өндгөвчөө авахуулжээ. Учир нь хорт хавдарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ хагалгааг хийсэн байна. Хөхний хорт хавдар туссан тохиолдолд өндөгөвчний хорт хавдар тусах магадлал 50 хувь байдаг учир ийм шийдвэрт хүрчээ. Тэрбээр энэ талаар "Энэ үнэхээр хүнд шийдвэр байсан. Би гэр бүлийнхээ төлөө л энэ шийдвэрийг гаргасан. Би эмэгтэй хүн гэдэгээ мэдрэхэд хэцүү болж эхэлнэ. Гэсэн ч энэ бол гэр бүлийнхээ төлөө гаргасан сонголт. Цаашид би эрүүл мэнддээ байнга хяналт тавих шаардлагатай болсон" гэжээ. Түүний хувьд цэвэршилтээс сэргийлэх эмчилгээ болоод, дааврын эм зэргийг хэрэглэх хэрэгтэй болох юм. Өдгөө 39 настай түүний хувьд энэ бүхэн хүнд үе боловч тэрээр даван туулж чадна хэмээн фенүүд нь түүнд итгэж байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.