Хохирогч эмэгтэйн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

ereenМонгол Улсын иргэн С-ийн амь насыг бүрэлгэсэн этгээдийг баривчлан саатуулсан тухай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын АЗО-ны ГЯАГ-ийн орлогч дарга Сэцэнзориг, ажилтан Улаантуяа, Эрээн хотын НАХТ-ийн тасгийн дарга Урт, ажилтан Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын Газарт ирж мэдээлэл хийсэн байна. Гэмт этгээд БНХАУ-ын харъяат нэгэн бөгөөд хэрэгт холбогдогчийн нэр, үндэс, угсаа, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ӨМӨЗО-ы НАХТ-ийн удирдлага, Шилийнгол аймгийн НАХТ-ийн холбогдох албан тушаалтнууд удирдаж, зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлсэн байна. Монгол улсаас Эрээн хотод суугаа Консулын Газраас талийгаачийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн цогцсыг хилээр нэвтрүүлж өгчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.