Гитлерийн зурсан зургийг дуудлагаар худалдана

Д.Тулга / Гадаад мэдээ

Лос-Анжелес хотын дуудлага худалдаагаар нацист дарангуйлагч Адольф Гитлерийн зурсан усан будгийн зургийг үнэ хаялцуулан худалдах болсон тухай "Guardian" мэдээлжээ. 34.3х27.3 см хэмжээтэй усан будгийн зураг нь ваартай цэцгийг дүрсэлсэн байна. 1912 онд 23 настай Гитлер Вена хотноо энэ зургийг зурсан ажээ.

Залуу уран бүтээлчийн авъяасанд итгэсэн урлагийн дилер Самуел Моргенштерн баян еврей үйлчлүүлэгчдэд зарах зорилгоор хэд хэдэн зургийг Гитлерээс худалдан авчээ. 1943 онд буюу нацист дэглэмийн үед Моргенштерн Lodz дахь ядуусын хороололд нас баржээ. Дарангуйлагчийн зурсан зургийг 30 мянган доллараас эхлэн дуудахаар болоод байгаа ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.