ТЕХНОЛОГИ: Агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт зорчих үйлчилгээ нэвтрүүлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gada

Гелийн хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлгөөр агаар мандлаас гаргах жуулчлалын үйлчилгээгээр 2 компани уралдаж байна. Нэг нь Испанийн “Zero2Infinity” нөгөөх нь Америкийн “World View Enterprises” юм.

gada

Өрсөлдөж буй хоёр компанийн нэг болох “World View Enterprises”-ийн агаарын бөмбөлөгний зорчих хэсэгт 6 хүртэлх хүн багтана.

gada

2015 оны 2 сард “World View Enterprises” нь 31 км-ийн өндөрөөс парапланаар удирдаж буух боломжтой гэдгийг зарлажээ.

gada

Zero2Infinity компанийн нэг удаагийн бараг задгай сансарлуу гарах нислэг нь 110,000 евро буюу 124,000 ам.доллар юм. Бөмбөлөг нь 1,5-2 цаг орчмын хугацаанд очих боломжтой дээд хязгаартаа хүрдэг байна. Бөмбөлөгөө тэд “Bloon” гэж нэрлэжээ.

gada

Задгай сансарт гарж байснаас, агаарын бөмбөлгөөр 30-40 км-ийн дээр гараад дэлхийг харах илүү дээр. Энэ зайнаас дэлхийн дугариг байдлыг болон дэлхий харанхуй сансар хоёрыг хамтад нь харах боломжтой.

gada

Буцаж буухад 1 цаг орчмыг зарцуулах ба тусгай нисгэгч болон удирдлагын төвтэй холбогдож байгаад, товлосон цэгт буудаг.

gada

“Bloon” болон “World View Enterprises”-ийн кабинууд аль аль нь дотроо бие засах өрөөтэй бөгөөд өдрийн зоог хүртэл барих боломжтой юм байна. Зурагт “Bloon”-ий жижигрүүлсэн хувилбарыг харуулав.

Т.БАТСҮРЭН

gada

cnn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.